
“Монгол-Лаосын Найрамдал” эмнэлгийг Монгол Улсын Засгийн газрын тусламжаар 1984 онд барьж байгуулан ашиглалтад оруулсан байна. Энэхүү эмнэлэг нээгдсэнээс хойш тус эмнэлэгт монгол эмч нар ажиллаж ирсэн. Энэ жил томилолтын хугацаа нь дуусч буй эмч Л.Долгоржав, Н.Алтанцэцэг, Ц.Хонгорзул нарын ажлын амжилт, Лаосын боловсон хүчин бэлтгэх, хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж Лаосын Засгийн газар Хөдөлмөрийн медаль, Засгийн газрын жуух бичиг зэрэг шагналаар шагнав.
Тус эмнэлгийн засвар, шинэ өргөтлийн ажилд зориулж Монгол Улсын Засгийн газар 238894 ам.долларын буцалтгүй тусласмжийг 2010 онд олгосон юм гэж ГХЯ-ны Мэдээлэл, гадаад сурталчилгааны хэлтсээс мэдээллээ.