Wal-Mart дээд зэргийн ашигтай ажиллажээ | News.MN

Wal-Mart дээд зэргийн ашигтай ажиллажээ

Хуучирсан мэдээ: 2010.05.19-нд нийтлэгдсэн

Wal-Mart дээд зэргийн ашигтай ажиллажээ

Дэлхийн томд орох Америкийн Wal-Mart ритейлер 2010-2011 оны санхүүгийн жилийн эхний улиралд (2-4 дүгээр сар) 3,32 тэрбум ам.долларын ашигтай байсан тухай компанийн тайлангаас ишлэн AFP агентлаг мэдээлэв. Wal-Mart  цэвэр ашгаа өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 9,7 хувиар нэмэгдүүлж чаджээ.
Ритейлерын энэ хугацааны орлого 5,9 хувиар өсөн 99,85 тэрбум ам.долларт хүрчээ. АНУ-д худалдаа буусан ч бусад орнуудад өсөлттөй байсан нь компанийн нийт орлогод нөлөөллөө. Нэгж хувьцааны улирлын орлого нь өнгөрсөн жилийн 0,77 ам.доллараас 0,88 ам.доллар болон өссөн байна.
Санхүүгийн тайлан нь хүлээж байснаас ашигтайгаар гарсныг агентлаг тэмдэглэв. Ритейлерын орлого 98,3 тэрбум ам.долларын хэмжээнд, нэгж хувьцааны ашиг нь 0,84 ам.доллар хүрнэ гэсэн урьдчилсан тооцоог тэд хийсэн байлаа. Wal-Mart сүлжээний хувьцааны үнэ АНУ дахь хөрөнгийн бирж дээр 1,2 хувиар өсчээ.
Wal-Mart нь бөөний худалдааны дэлхийн  томоохон сүлжээ 1962 онд АНУ-д байгуулагджээ. Уг компанид дэлхийн 15 улсад байгаа 8000 гаруй дэлгүүр багтдаг. Өнгөрсөн дөрөвдүгээр сард Америкийн Fortune сэтгүүл Wal-Mart  худалдааны сүлжээг жилийн орлогоор тэргүүлдэг 500 америк компаниудын лидер гэж нэрлэсэн байлаа.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж