БНАСАУ, Японы уулзалт болж байна

Хуучирсан мэдээ: 2012.11.15-нд нийтлэгдсэн

БНАСАУ, Японы уулзалт болж байна

БНАСАУ, Япон Улсын Засгийн газар хоорондын албан ёсны уулзалт Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн ивээл дор энэ сарын 15-нд Улаанбаатар хотноо эхлэв.
Солонгосын хойгийн асуудлаарх зургаан талт хэлэлцээний хүрээнд анх эхэлсэн БНАСАУ, Япон Улсын харилцааг хэвийн болгох ажлын хэсгийн уулзалт хамгийн сүүлд манай улсад 2007 оны есдүгээр сард болж байсан билээ.

Энэ удаагийн уулзалт хоёр талын Засгийн газрын албан ёсны уулзалт нэртэйгээр ийнхүү Улаанбаатар хотноо эхэлж, солонгосын төлөөлөгчдийг БНАСАУ-ын ГХЯ-ны Япон, Солонгосын харилцааг хэвийн болгох асуудлыг хариуцсан Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд Сон Ир Хо, Японы төлөөлөгчдийг Япон Улсын ГХЯ-ны Ази, Номхон далайн орнуудын газрын захирал Ш.Сүгияма тэргүүлэн оролцож байна.

Монгол Улс энэхүү уулзалтыг өөрийн улсад хийлгэх саналаа холбогдох талуудтай тохиролцож, Улаанбаатар хотноо зохион байгуулахаар болсон нь Зүүн хойд Азийн бүс нутгийн тогтвортой байдлыг хангахад өөрийн зүгээс оруулж хувь нэмэр гэж үзэхийн зэрэгцээ БНАСАУ, Япон Улсын харилцааг хэвийн болгох, харилцан ойлголцлыг нэмэгдүүлэхэд энэ удаагийн уулзалт тус дөхөм үзүүлнэ гэж итгэж байна гэж ГХЯ-ны Мэдээлэл, гадаад сурталчилгааны хэлтсээс мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж