Энэ удаагийн уулзалт хоёр талын Засгийн газрын албан ёсны уулзалт нэртэйгээр ийнхүү Улаанбаатар хотноо эхэлж, солонгосын төлөөлөгчдийг БНАСАУ-ын ГХЯ-ны Япон, Солонгосын харилцааг хэвийн болгох асуудлыг хариуцсан Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд Сон Ир Хо, Японы төлөөлөгчдийг Япон Улсын ГХЯ-ны Ази, Номхон далайн орнуудын газрын захирал Ш.Сүгияма тэргүүлэн оролцож байна.
Монгол Улс энэхүү уулзалтыг өөрийн улсад хийлгэх саналаа холбогдох талуудтай тохиролцож, Улаанбаатар хотноо зохион байгуулахаар болсон нь Зүүн хойд Азийн бүс нутгийн тогтвортой байдлыг хангахад өөрийн зүгээс оруулж хувь нэмэр гэж үзэхийн зэрэгцээ БНАСАУ, Япон Улсын харилцааг хэвийн болгох, харилцан ойлголцлыг нэмэгдүүлэхэд энэ удаагийн уулзалт тус дөхөм үзүүлнэ гэж итгэж байна гэж ГХЯ-ны Мэдээлэл, гадаад сурталчилгааны хэлтсээс мэдээллээ.