"Нам ард түмний төлөө зүтгэнэ… Хэдийгээр ихээхэн ололт амжилттай байгаа ч бид хэзээ ч алдар нэрийн оргил дээр суугаад байх ёсгүй” гэж 2013 оны гуравдугаар сард төрийн тэргүүнээр сонгогдох шинэ Ерөнхий нарийн бичгийн дарга хэлэв.
“Өдгөө эрх баригч намд тулгараад байгаа ээдрээтэй асуудал нь намын зарим нөхдийн зүгээс гаргаж буй авлига, ард түмнээс хөндийрсөн байдал, ор нэрийн төдий үзүүлэлт ба хүнд суртал” гэж Си Жиньпин мэдэгдэв.
"Эдгээр бүх асуудлыг шийдэхийн тулд бид юуны өмнө сайн ажиллах ёстой… Намын хатуу сахилга батын үүднээс гишүүн бүртэй тулж ажиллах, намын асуудлыг үр дүнтэйгээр шийдэх, манай удирдлагыг төгсжүүлэх, ард түмэнтэй холбоогоо бэхжүүлэх зэрэгт бидний хариуцлага оршино” гэж шинэ Ерөнхий нарийн бичгийн дарга хэлэв.
Лхагва гаригт буюу өчигдөр өндөрлөсөн ХКН-ын XVIII их хурал ирээдүйтэй гэгдэж байсан улстөрч Бо Силайтай холбоотой улс төрийн дуулиан дэгдсэн улс төрийн ердийн бус нөхцөлд болсон. Чунцин хотын намын хорооны тэргүүн түүнийг Улс төрийн товчооны жинхэнэ гишүүдийн нэг болно гэж үзэж байсан билээ. Гэвч Бо Силайн эхнэр болон түүний хамтран зүтгэгч асан Ван Лизюнийн хэргийн мөрдөн байцаалтаас үүдэн Бог буруутгасан. Уг хэргийг шүүхээр шийдсэний дараа Хянан шалгах комисс түүний хэргийг авч үзээд Бо Силайг албан тушаалаа урвуулан ашигласан гэж үзэж албан тушаалаас нь огцруулсан. Засаг шилжүүлэхийн өмнөхөн ийм дуулиан дэгдсэнээрээ улс төрийн нөхцөл байдал ээдрээтэй болсон гэж хэлж болно. Хэрэв ийм дуулиан гараагүй байсан бол ХКН-ын дотоод тэмцлийн талаар ямар нэгэн ойлголтгүй, бүрхэг хэвээр үлдэхээр байсан юм.