Хамтарсан тоглолт хийнэ

Хуучирсан мэдээ: 2012.11.15-нд нийтлэгдсэн

Гавьяат жүжигчин Х.Болормаа, Соёлын тэргүүний ажилтан Э.Оюумаа, Р.Дэлгэрмаа энэ сарын 24-нд 19.00 цагаас “UB palace”-ын концертын их танхимд “Ээжийн бүүвэйтэй хорвоо” хамтарсан тоглолтоо хийх гэж байна. Тоглолтын тасалбар өнөөдрөөс худалдаанд гарч байгаа юм. Тус тоглолтод дуучин бүсгүйчүүдийн хит дуунууд дуулагдах ба симфони оркестр эгшиглэн, мэргэжлийн бүжигчид хамтран тоглох нь ээ. Тоглолтын тасалбар 15, 20, 30 мянган төгрөгийн үнэтэй аж. Хүмүүсийн сонсох дуртай дууны нэг болох “Ээжийн бүүвэйтэй хорвоо” дууны клипийг тэд наадмын дараа Дундговь аймгийн Цагаан суваргад очиж хийлгэсэн билээ.

Г.ДАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж