Себастьян Кое Британийн олимпийн хорооны тэргүүнээр сонгогджээ. Лондонгийн олимпийн зохион байгуулах хорооны даргаар ажиллаж, зуны XXX олимпийн наадмыг амжилттай зохион байгуулсны дараа ийнхүү Британийн олимпийн хороог удирдах болж байгаа юм.
Лондонгийн олимпийн наадамд Британийн баг тамирчид медалийн хүснэгтэд гуравдугаар байрт бичигдсэний дараа олимпийн хорооны ерөнхийлөгч Колин Мойнихан үүрэгт ажлаа хүлээлгэн өгсөн юм. Ингээд Лорд Себастьян Кое түүний ажлыг үргэлжлүүлэх болж байна.
1980, 1984 оны зуны олимпийн наадмаас хөнгөн атлетикийн 1500 метрийн гүйлтэд алтан медаль хүртэж байсан түүнийг Олон улсын хөнгөн атлетикийн холбоо буюу IAAF-ын ирээдүйн ерөнхийлөгч гэж таамаглах хүн олон байжээ.
Т.МАША