ОХУ-ын телевизийн “Народны артист” наадамд түрүүлснээсээ хойш олон шилдэг уран бүтээл туурвиж, шоу ертөнцөд од болон гялалзаж яваа түүний тоглолтод долоон жилийн хугацаанд хийсэн бүтээлээс нь багтах юм.
Б.Амархүүгийн тоглолтод урилгаар ОХУ-ын Москва хотын “Wild pure” хамтлагийн бүжигчид, Улсын ардын дуу, бүжгийн чуулга, “Номин талст” хамтлагийн ахлагч, дуучин Д.Батсүх, “Киви” хамтлагийн дуучин П.Алтанцэцэг буюу Агий нар оролцох аж. Сонирхуулахад, дуучин Б.Амархүү “Киви” хамтлагийн дуучин Агийтай хамтран дуэт уран бүтээл хийсэн нь энэ тоглолтод анх удаа эгшиглэх юм билээ. Б.Амархүүгийн тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар түүний аав Борхүү ажиллаж байгаа ба “Hero” энтертайнментын уран бүтээлчид хамтран ажиллажээ. Тоглолтын тасалбарын үнэ 20, 30, 40 гэсэн гурван өөр үнэтэй юм байна.
Сонирхуулахад, түүний шинэ цомог өнөөдөр Монголд ирсэн бөгөөд “Б.Амархүү” цомгонд орос, монгол нийлсэн 14 уран бүтээл багтжээ.