Шерил, Тре нар байр худалдан авчээ

Хуучирсан мэдээ: 2012.11.15-нд нийтлэгдсэн

Шерил, Тре нар байр худалдан авчээ

Их Британийн дуучин Шерил Коул, түүний найз залуу Тре Холлоуэй нар хамт амьдрахаар Лос-Анжелост байр худалдаж авсан байна. “Girls Aloud”-ийн од бүсгүй зургаан сарын турш Трегийн төрөлх Лос-Анжелост байр түрээслэн амьдардаг байжээ. Хосууд Калифорнид амарч байгаад саяхан Лос-Анжелост ирсэн байна. Тэдний худалдаж авсан шинэ байр дөрвөн унтлагын өрөөтэй бөгөөд далайн эргийн ойролцоо байрлалтай гэнэ.

Шерил өөрийн найз залуу Тре Холлоуэйтэй гэрлэж, хүүхэдтэй болохыг хүсч байгаагаа Британийн нэгэн сэтгүүлд  ярьжээ. Шерил ирэх оны гуравдугаар сараас өөрийн аялан тоглолтыг АНУ, Их Британийн хотуудад хийхээр төлөвлөөд байгаа юм.   

Э.АНХТУЯА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж