Америкийн рок од Жон Бон Жовийн охин Стефания Бонжови өнгөрсөн лхагва гаригт мансууруулах бодис их хэмжээгээр хэрэглэсний улмаас орон нутгийн цагдаа нарт баривчлагдсан байна. Өдгөө 19 настай Стфания Нью-Йорк хотын “Hamilton” коллежид сурдаг бөгөөд сургуулийнхаа оюутны дотуур байранд ухаангүй байхад нь цагдаа нар түүнийг олжээ. Эх сурвалжуудын мэдээлснээр тэрбээр их хэмжээний геройн хэрэглэсэн нь тогтоогдсон байна. Стфания Бон Жовийн дөрвөн хүүхдийн хамгийн бага охин нь юм.
Э.АНХТУЯА