Тэрбээр уг төслийнхөө нээлт болгож, Монголын нэрт хөгжмийн зохиолч, Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт Н.Жанцанноровын сонгодог бүтээлээр “Монгол сонгодог” талархлын тоглолтоо ирэх арванхоёрдугаар сарын 1-нд Тусгаар тогтнолын ордны концертын их танхимд хийхээр болжээ.
Тоглолтод урилгаар Монголын сонгодог урлагийн төлөөлөл болсон Ардын жүжигчин А.Долгор, ДБЭТ-ын гоцлол дуучин Ө.Уянга, Улсын филармонийн гоцлол дуучин Д.Отгонжаргал нар оролцох аж. Түүнчлэн тоглолтын хөг аялгууг эгшиглүүлэхээр Ардын жүжигчин , Төрийн шагналт Ц.Намсрайжавын нэрэмжит Улсын филармонийн симфони найрал, удирдаач, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Бүтэнбаяр, Морин хуурын чуулгын хөгжимчид болон Удирдаач Д.Түвшинсайхан нар оролцох юм байна.
“Монгол сонгодог” талархлын тоглолтын тасалбар өнөөдрөөс худалдаанд гарч эхэлсэн байна. Тоглолтын тасалбар 50 мянган төгрөг ба “Тусгаар тогтнолын ордон”-ы билетийн кассаар худалдаалах юм.