
Өөрөөр хэлбэл сэтгэл байвал бид гарцыг олж харах боломжтой юм байна гэдгийг О.Магнай дарга олон нийтэд харуулж чадлаа, эрх ашиг нь хохирсон иргэд одоо “Магнайд хэлье” гэж ярьдаг болоод байна шүү дээ. Тиймээс хууль, шүүхийн байгууллагынханд гэсэн иргэд “Хуулийнханд хэлье, цагдаад хэлье” гэж ярьдаг жишгийг тогтоох хэрэгтэй байна хэмээн уриалсан юм.
Үнэхээр ч О.Магнай ШӨХТГ-ын даргаар очсоноос хойш үүрэн телефоны ярианы тарифыг секундээр хэмждэг болох тухай, архи пиво үйлдвэрлэгчид хууль бус сурталчилгааг зогсоох, сүү, шүүс үйлдвэрлэгч нарыг орц найрлагаа үнэн зөв шошголодог болох, хортой гоймонг эргүүлэн татах, вьетнам засварын газруудыг үнийн тарифаа ил тод болгох, хөнгөлттэй эмийн жагсаалтыг төрөөс татаас авч буй аптекууд ханандаа байрлуулах зэрэг гээд олон ажлуудыг маш богино хугацааны дотор мөрдлөг болгож чадсан билээ.
Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөр, засгаас явуулж байгаа бодлогыг олон түмэнд хамгийн ойлгомжтойгоор харуулж байгаа эрхэмээр тодроод байгаа О.Магнай даргын ажлаас үлгэр аваасай гэж Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж төрийн албаныханд сануулсан юм.