“Lumino” энд гарч ирэв, Өөр бас тэнд бид гурав…хэмээн залуусыг байлдан дагуулж байсан “Lumino” хамтлагийнхан уран бүтээлээ түр хугацаанд завсарлаад байсан юм. Монголын анхны хип хопын хамтлагуудын нэг “Lumino”-гийн залуус үнэнч фенүүддээ зориулан тоглолт хийхээр болжээ. “Хип, хоп R&B” нэртэй тус тоглолт сарын 16, 17-нд 22.00 цагаас СТӨ-ний хойно байрлах ”ILOFT”-д болох аж. Тоглолтод “Lumino” үнэнч фенүүддээ зориулан 21 хит дуугаараа доргиохоор зэхээд байгаа ба чадварлаг DJ нарын хамт хип, хоп R&B шоуг толилуулна. “Lumino”-г дагаж цэнгээрэй, залуус аа.
Г.ДАША