Zaluu.com сайтыг шүүхэд өглөө

Хуучирсан мэдээ: 2012.11.15-нд нийтлэгдсэн

Zaluu.com сайтыг шүүхэд өглөө

Шударга бус өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар болон Оюуны өмчийн газраас оюуны өмчийг зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигласан нэр бүхий сайтуудын үйл ажиллагааг зогсоосон билээ.

Тэр дундаа бусад хэвлэл, мэдээллийн хэрэгслээр гарсан мэдээллийг хуулбарлан ашигладаг www.zaluu.com сайтыг бусад мэдээллийн сайтууд болон өдөр тутмын сонинуудын гомдлын дагуу хаагаад байсан юм. Үүнтэй холбогдуулан өдөр тутмын ‘’Өдрийн сонин’’, ‘’Өнөөдөр’’ сонин болон нэр бүхий сайтууд мэдээлэл нийтлэлийг нь зөвшөөрөлгүйгээр хулбарлан тарааж байсан zaluu.com сайтыг шүүхэд өгч, оюуны өмчийн төлбөр нэхэмжиллээ.

Хэвлэлийн эрх чөлөө нэрийн дор оюуны хулгай хийж, шударга бусаар ашиг орлого олж буй энэ мэт сайтуудтай тэмцэж, эрүүл сэтгүүлзүй, мэдээллийн шударга өрсөлдөөнөөр Монголын хэвлэл, мэдээллийн салбар дотроосоо цэвэршиж эхэлснийг олон нийт талархан хүлээн авч байна.

Эх сурвалж: chuhal.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж