10 рублийн цаасан мөнгө гүйлгээнээс хасагдана | News.MN

10 рублийн цаасан мөнгө гүйлгээнээс хасагдана

Хуучирсан мэдээ: 2010.05.19-нд нийтлэгдсэн

10 рублийн цаасан мөнгө гүйлгээнээс хасагдана

Гэрэл зургийг  "Лента.Ру"

Энэ жилийн эхнээс хэвлэхээ больсон 10 рублийн цаасан дэвсгэртүүд гүйлгээнээс 5-7 сарын дараа бүрэн гарсан байна гэж ОХУ-ын Төв банкны мөнгөний эргэлтийн албаны дарга Александр Юров мэдэгдсэн байна.
"Бидний тооцоогоор цаасан дэвсгэрт 10-125 сарын дотор гүйлгээнээс гарна. Одоо  таван сар өнгөрөөд байна” гэж тэр хэлээд 10 рубль  хууль ёсны мөнгө хэвээр байна гэв.
Арван рублийн цаасан дэвсгэртийн оронд өнгөрсөн жилийн аравдугаар сараас ийм үнэлгээтэй зоосон мөнгө орж ирж байгаа ажээ. Зоосны эдэлгээ нь урт хугацаатай гэх гол давуу талтай. Зоос эдэлгээнд 25-30 жил байх тооцоотой байдаг. Гэхдээ зоос цутгах нь зардал ихтэй гэнэ.
ОХУ-ын Төв банкны мэдээгээр энэ жилийн эхнээс 10 рублийн цаасан дэвсгэртийн эргэлтэд байгаа хэмжээ 7,12 хувиар буурч харин энэ номиналын зоосны эргэлт 13,34 хувиар өсчээ.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2010-05-19 202.126.90.23

шагаан марш в китай

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж