
Тоглолтын эхний гоолыг Златан 20 дахь минутад оруулсан бол англичуудаас Уэлбэк 35 дахь минутад гоолдож, тооны харьцааг тэнцүүлжээ. Ингээд 38 дахь минутад Жеррардын чөлөөт цохилтоос өгсөн дамжуулалтыг Стивен Кокер “чулуу болгож”, “Гурван арслан” 2:1 харьцаагаар тэргүүлж эхэлсэн. Харин тоглолтын хоёрдугаар хагаст 77 дахь минутад Златан агаараар ирсэн дамжуулалтыг цээжин дээр тогтоон бөмбөгийг газарт унагалгүй шууд цохин онооны харьцааг тэнцүүлж, удалгүй 84 дэх минутад чөлөөт цохилтоос Английн багийн хаалгач Жо Хартын хаалганы зүүн доод буланд гоол хийсэн. Ингээд 91 дэх минутад Златан тоглолтын цэгийг тавьж, 16-гийн шугамын гадна талаас унаж татан бөмбөгийг оруулж нэгэн гайхамшигтай гоолыг оруулсан. Златаны покер ийнхүү багтаа супер ялалт авчирлаа.