
ХКН-ыг ирэх 10 жилд удирдах бүрэлдэхүүнд Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч Ли Кэцян, Гадаад худалдаа, Ерөнхий сайдын санхүү эрхэлсэн орлогч Ван Цишань, Ерөнхий сайдын орлогч бөгөөд Чунцин хотын намын хорооны даргаар Бо Силайн дараа сонгогдсон Жан Дэцян болон ХКН-ын өндөр албаны түшмэдүүд болох Юй Жэншэн, Лю Юньшан, Шаньдун мужийн захирагч асан Жан Гаоли нарыг сонгожээ.
Ирэх 2013 оны гуравдугаар сард болох Бүх Хятадын Ардын төлөөлөгчийн Их Хурлаар Си Жинпинийг БНХАУ-ын даргаар, Ли Кэцяныг Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдаар батлах нь тодорхой боллоо.
Д.ОЮУН