Мөн эрхэм гишүүн Н.Батцэрэг хоёр орны хоорондын эдийн засаг, худалдааны болон найрамдалт харилцааг илүү өндөр төвшинд гаргаж ирэх хэрэгтэй байгаа гэдгийг онцоллоо.
Элчин сайд ноён Виктор В. Самойленко хэлэхдээ хоёр орны харилцаа нь улс төрийн түвшинд өндөр байгааг илэрхийлээд хамгийн гол анхаарч байгаа зүйл нь 2009 онд ОХУ-ын ерөнхийлөгчийн Монгол улсад хийсэн айлчлалын үеэр Монгол Улс, ОХУ хооронд Стратегийн түншлэл хөгжүүлэх тухай тунхаглалд гарын үсэг зурцгаасан энэ тунхаглалын үзэл санааны хүрээнд хийгдэх тодорхой хамтын ажиллагаанууд бага зэрэг удаашралтай явагдаж байгааг онцолж байлаа.
Уулзалтын дунд эрхэм гишүүн Н.Батцэрэг “Шинэчлэлийн Засгийн газрын” хийх гэж байгаа томоохон төсөл болох “Шинэ Төмөр Зам”-ын талаар ноён элчин сайдтай санал бодлоо харилцан солилцож, байр суурийн сонирхлоо.
Мөн ОХУ-аас манайд нийлүүлдэг нефтийн бүтээгдэхүүний талаар тус тус онцолж сонирхлоо. Уулзалт халуун дотно найрсаг болж өндөрлөлөө.