Палестинчууд Израиль руу 80 пуужин харважээ

Хуучирсан мэдээ: 2012.11.15-нд нийтлэгдсэн

Палестинчууд Израиль руу 80 пуужин харважээ

Газын зурваст агаараас болон далайгаас хийсэн 20-иод цохилтоор ХАМАС хөдөлгөөний цэрэгжсэн жигүүрийн дарга болон нялх хүүхэд зэрэг арваад хүн амиа алдсан гэж эмнэлгийнхний мэдээлэв. Үүний дараа Палестины  бүлэглэлүүд Израилийн нутгийн зүг 83 пуужин харвасан тухай "Жерузалем пост" сонин мэдээлэв.

Фото: AFP/ Said Khatib

Палестиний дайчид Газын зурваст Израилийнхан цэргийн ажиллагаа хийж эхэлсний дараа 80 гаруй пуужингаар Израилийн өмнөд нутгийг буудлаа. Эрх баригчид Израилийн сургууль цэцэрлэгийг хааж, энгийн иргэдийг хамгаалах онцгой арга хэмжээг авч байна. Пуужингийн довтолгооны улмаас хоёр хүн шархаджээ.

Арми энэ удаа хичнээн пуужин  харвасныг тооцоогүй ч гэсэн 25 тийрэлтэд сумыг угтуулан сөнөөсөн гэж илтгэж байна. Эмч нарын яриагаар хагарсан шилний хэлтэрхий мөн шатнаас унасан зэргээр хоёр хүн хөнгөн шархаджээ. Өөр 14 хүн мэдрэлийн цочролд орсон  гэнэ. Пуужин унасан мэдээ Израилийн Беер-Шева, Ашдод, Ашкелон, Сдерот, Офаким,цөмийн төв байдаг Димон хотуудаас ирж байна. Эрх баригчдын яриагаар пуужингийн тусгалын бүсэд Израилийн хүн амын наймны нэг болох нэг сая израильчууд амьдардаг ажээ.

Газын зурвасаас 40 км хүртэлх зайтай суурингуудын сургуулийг хааж, 100-аас илүү хүн оролцох нийтийн арга хэмжээ зохион байгуулахыг хориглов. Хилээс долоон км-ийн зайд амьдардаг хүмүүсийг ажилдаа очихгүй байхыг зөвшөөрчээ. Мөн энэ бүсэд худалдааны төвүүд ажиллахгүй бөгөөд ямар ч олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахыг хориглов.

“Бид 26 мянган сурагчтай. Хичээлийг алсын зайнаас интернэтээр явуулна” гэж Ашкелон хотын захирагч Бенни Вакнин хэлэв. Тэрээр цэргийн ажиллагаа эхлэнгүүт Батлан хамгаалахын сайд Эхуд Барак утасдан цэргийн ажиллагаа хэд хоног үргэлжилнэ гэж сануулсан гэжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж