“Business update–2012” чуулга уулзалт болно

Хуучирсан мэдээ: 2012.11.15-нд нийтлэгдсэн

“Business update–2012” чуулга уулзалт болно

Алсыг харж буй нь зөв зүгт явах бөгөөд саад бэрхшээлийг урьдаас харсан тул тойрон гарч чаддаг. Бидэнд  хөгжлийн хэрэгцээ зайлшгүй байна, харин түүнд зөв чиглүүлж, яаж ашиглах мэдлэгийг өгч, хүсэл эрмэлзэлтэй болгоно гэдэг нь хамгийн чухал асуудал юм.

Тэгвэл бизнес эрхлэгчдэд зориулсан “BUSINESS UPDATE – 2012” чуулга уулзалтыг гурав дахь удаагаа зохион байгуулах гэж байна. Чуулга уулзалтын ач  холбогдол, хамрах хүрээ жилээс жилд улам өргөжин тэлсээр байгаа бөгөөд цаашид ч бизнес эрхлэгчдийг холбох, тэдний хөгжлийн хэрэгцээ шаардлагад нийцсэн мэдээ, мэдээлэл, туршлагыг тэдэнд хүргэхийн төлөө чиглэгдэж байна. “BUSINESS UPDATE – 2012” чуулга уулзалт “ONE DAY INVESTMENT, ONE YEAR IMPROVEMENT” уриатайгаар 2012 оны 11 дүгээр сарын 24- нд “Blue sky hotel & tower”-д гурав дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна.

Чуулга уулзалтын гол зорилго нь Бизнес эрхлэгчдийг нэг дор уулзуулж, холбоо харилцаа тогтоох, Дэлхийн болон Монголын тэргүүлэгч компаниудын мэдлэг, туршлага, нөу хау-гаас хуваалцаж, “Бизнесийн салбар”-т ямар шинэ өөрчлөлт, хандлага, арга барил, туршлага бий болсон талаар бизнес эрхлэгчдэд танилцуулах юм.

Бизнесийн өнөөгийн өнгө төрхийг нэгтгэн дүгнэх үндсэн  нэг илтгэлийг УИХ-ын гишүүн, эдийн засагч Р.Амаржаргал тавих бөгөөд бизнесийн салбартаа тэргүүлэгч НИК ХК, MCS ГРУПП, MOBICOM corporation, МАНДАЛ ДААТГАЛ ХХК, I SQUARE, YMC ХХК, GENERAL ELECT RIC ХХК, МОНГОЛ МАСС МЕДИА, ЕВРОПИЙН СЭРГЭЭН БОСГОЛТ ХӨГЖЛИЙН БАНК, ТЭНГЭР FINANCIAL ГРУПП, MMCG ХХК, МОНГОЛЫН БҮТЭЭМЖИЙН БАЙГУУЛЛАГА, PRICEWATERHOUSECOOPERS АУДИТ ХХК зэрэг 15 компанийн ноу хау, амжилттай  хэрэгжүүлсэн төсөл,  шинэ шилдэг туршлага, мэдлэг хөтөлбөрүүдээс дэлгэрэнгүй танилцуулагдах болно. Дэлгэрэнгүй мэдээллийг www.businessupdate.mn сайтаас авах боломжтой.

Та өөртөө болон өөрийн компанидаа ганцхан өдрийн хөрөнгө оруулалт хийгээд л үлдэх 364 хоногт амжилттайгаар хөгжих боломжийг танд олгож байгаагаа дуулгахад таатай байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж