Израиль бэлтгэл цэргээ татаж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.11.15-нд нийтлэгдсэн

Израиль бэлтгэл цэргээ татаж эхэллээ

Израилийн Сайд нарын танхим армидаа бэлтгэл цэргийнхээс хэсэгчлэн татах зөвшөөрөл өглөө. Арваннэгдүгээр сарын 14-нд хуралдсан Засгийн газрын хуралдаанаас ийм шийдвэр гаргалаа гэж “Agence France-Presse” мэдээлэв. Израилийн өөрийгөө хамгаалах арми Батлан хамгаалахын сайдын зөвшөөрлөөр бэлтгэл хүчнийхнээс цэрэг татлага хийх ёстой.     
 
Израилийн өөрийгөө хамгаалах армийн командлалын төлөөлөгч AFP агентлагт ярихдаа, бэлтгэл хүчний зарим хэсгийг цэрэгт татсан  гэжээ. Гэхдээ бүх нийтийн дайчилгаа хийхгүй гэж мэдээлсэн байна.

Бэлтгэл цэргийнхнийг дайчлах тухай шийдвэрийг Израилийн нисэх хүчин Газын зурвас хүчтэй цохилт өгсний дараа гаргасан байна. Нэгэн тийм агаарын довтолгооны үеэр ХАМАС хөдөлгөөний “Изеддин аль-Кассамын бригад” нэртэй цэрэгжсэн жигүүрийн толгойлогч Ахмад Жабари ба түүний бие хамгаалагчийг устгажээ. Тэрээр олон удаа террорист ажиллагаа зохион байгуулсан, Израилийн талаас эрэн хайж байсан ХАМАС бүлгийн хамгийн том удирдагчдын нэг байсан юм. Палестины дайчид түүний өшөөг авна гэдгээ мэдэгдээд байна. Арваннэгдүгээр сарын 14-ний өдөр Израилийн онгоцнууд 20 гаруй нислэг хийн Газын зурвас дахь хэт даврагчдын пуужингийн агуулахууд бусад бүтцэд цохилт өгчээ. Жабарийгаас гадна таван палестин алагдаж 45 орчим хүн шархадсан байлаа.

Жабарийг устгасан ажиллагаа “Батлан хамгаалалтын багана” (Operation Pillar of Defense) нэртэй Газ дахь хэт даврагч байгууллагын эсрэг явуулж байгаа цэргийн ажиллагааны хүрээнд хийгдсэн гэж армийн төлөөлөгч хэлжээ.

Израилийн хэвлэлээр бичиж байгаагаар, агаарын цохилтын дараа Газад хуурай замын цэргийн ажиллагаа хийж магадгүй гэнэ. Тиймээс уг ажиллагаанд бэлтгэж нэмэлт дайчилгаа хийж байгаа бололтой. 

Жабарийг устгасны дараа Газын зурвасаас Израилийн зүг 55 пуужин харвасны 17-г нь “Төмөр дээвэр” гэх Пуужингийн довтолгооноос хамгаалах ситем угтан сөнөөжээ.

Египетийн ерөнхийлөгч Мохаммед Мурси Израилийн агаарын довтолгооныг эрс буруутгасан бөгөөд тэрээр Израилийн үйлдлийг буруутгасан НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хуралдааныг яаралтай хуралдуулахыг уриалав. Аравдугаар сарын 14-ний орой зарим хэвлэлд Египет Элчин сайдаа Израилаас дуудсан тухай мэдээлэв. Хожим албан ёсны эх сурвалж “Элчин сайд төлөвлөлтийн дагуу нутагтаа очоод ирсэн. Түүний нутагтаа очсон нь Газын хэрэг явдалтай хамаагүй” гэжээ.

Арабын орнуудын Газын хэрэг явдлын талаар арваннэгдүгээр сарын 17-ны өдрийнхуралдаанаараа лиг авч хэлэлцэнэ. Лигийн хуралдаан хуралдуулахыг Палестины автономийн тэргүүн Мухмуд Аббас хүссэн юм. “Reuters” Израилийн ерөнхий сайд Биньямин Нетаниягу  ба тус орны ерөнхийлөгч Шимон Перес нар АНУ-ын ерөнхийлөгч Барак Обаматай утсаар ярьж байдлыг танилцуулсан гэж мэдээлжээ. Өмнө нь АНУ-ын Төрийн депортамент Израилийн нутгийг буудаж байгааг буруутгаж байсан юм.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж