“Саутгоби” алдагдлаа зарлав

Хуучирсан мэдээ: 2012.11.15-нд нийтлэгдсэн

“Саутгоби” алдагдлаа зарлав

“Саутгоби Ресурс” компани энэ оны гуравдугаар улиралд алдагдал хүлээснээ зарлажээ. Мөн дөрөвдүгээр улиралд уурхайгаа хааж, үйл ажиллагаагаа явуулахгүй гэж мэдээлжээ.
Нүүрсний үнийн уналтаас болж ”Саутгоби” олборлолт, тээвэрлэлтээ зогсоогоод байгаа юм.

Ванкуверт төвтэй “Саутгоби” энэ жилийн олборлолт, худалдааны хэмжээ үнийн тухай мэдээлсэнгүй.

Харин компанийн гуравдугаар улирлын цэвэр алдагдал 54,6 сая ам.доллар хүрснийг мэдээлжээ. Өнгөрсөн жилийн мөн үед “Саутгоби” 55,9 сая долларын ашигтай ажиллаж байжээ. Тус компанийн энэ жилийн орлого 95 хувиар буурч 3,3 сая ам.долларын ашигтай ажиллажээ.

Компани олборлолт тээвэрлэлтээ зогсоосон ч Монгол дахь ажилчидынхаа цалингийн 60 хувийг өгч, ажлыг байрыг нь хадгалж байгаа гэж уг асуудалтай ойр эх сурвалжууд мэдээлэв.

Мөн компанийн ахлах хуулийн зөвхөн Сара Армстронг авилга болон татвараас зугтаасан хэрэгт сэжиглэгдэн Авлигатай тэмцэх газраас шалгуулж байгаа билээ.

Б.ХАЛИУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж