Ажилласан жилээ нөхөн тооцуулах боломж нээгдлээ

Хуучирсан мэдээ: 2012.11.15-нд нийтлэгдсэн

Ажилласан жилээ нөхөн тооцуулах боломж нээгдлээ

Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль өнөөдрөөс үйлчилж эхэлсэнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил нийгмийн хамааллын сайд С.Эрдэнэ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Дээрх хууль үйлчилж эхэлснээр 1990-1995 оны хооронд ажил хөдөлмөр эрхлээгүй буюу эрхлэх боломжгүй байсан иргэн, 1995-2000 оны хооронд Нийгмийн даатгалын шимтгэл нь төлөгдөөгүй буюу төлөх боломжгүй байсан иргэд уг шимтгэлийг нөхөн төлөх бололцоотой болж байгаа юм. Нийгмийн даатгалын шимтгэлийг өөрт ногдох 10 хувиар тооцон төлснөөр тэтгэврээ тогтоолгох боломжтой болохоос гадна Хувь тэнцүүлсэн тэтгэвэр авч байгаа иргэн Бүрэн тэтгэвэр авах, Бүрэн тэтгэвэр авч байгаа нь нэмэгдэл тэтгэвэр тогтоолгох бололцоо бүрдэнэ. Гол нь иргэн тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож Нийгмийн даатгалын шимтгэлийн өөрт ногдох 10 хувийг нөхөн төлөхөөр таван жилийн шимтгэл 80 мянган төгрөг болох аж. Энэ бол иргэнд маш том боломж олгосон хууль гэж сайд С.Эрдэнэ онцоллоо. Харин иргэдийн хувьд анхаарах зүйл нь Нийгмийн даатгалын шимтгэлээ нөхөн тооцуулах хугацаа нь өнөөдрөөс эхэлж ирэх оны наймдугаар сарын 1-н хүртэл үргэлжилнэ. Энэ хугацаанд багтаж иргэд бичиг баримтаа бүрдүүлж, шимтгэлээ нөхөн төлснөөр 2014 оны нэгдүгээр сарын 1-нээс эхэлж тэтгэвэр нь тооцогдож олгогдох юм байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй хүргэх болно.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж