Германчуудыг ”нацистууд” гэж хятадууд нэрлэв

Хуучирсан мэдээ: 2010.05.19-нд нийтлэгдсэн

Германчуудыг ”нацистууд” гэж хятадууд нэрлэв

Expo-2010 үзэсгэлэнгийн немцийн павильоны өмнө дугаарласан үзэгчид. Гэрэл зургийг ©AFP

Шанхайн Expo-2010 үзэсгэлэн дээр Германы павильонд орохоор олон цаг дараалалд зогссон хятадууд германчуудыг “нацистууд” гэж нэрлэн заримд нь гар хүрээд авчээ. Энэ тухай Suedeutsche Zeitung сонин бичлээ.
"Манай павильоны ажилтнуудыг хятадын үзэгчдийн зүгээс хэл амаар доромжилж, бүр гар хүрсэн халдлагад өртсөнийг би нүдээр харсан” хэмээн павильоны дарга Дитмар Шмитц (Dietmar Schmitz) үзэсгэлэнг зохион байгуулагч нарт хандсан өргөдөлдөө бичсэн байв.
Дахиад ийм хэрэг гаргуулахгүйн тулд Германы тал үзэсгэлэнг зохион байгуулагчдад хандан павильоныхоо хамгаалалтыг нэмэгдүүлэхийг шаарджээ. Өмнө тэд цагдаа нарт тогтмол шахуу хэв журам сахиулах хүсэлтээ гаргаж байсан боловч тэр нь төдийлөн тус болоогүй ажээ.Expo-2010 үзэсгэлэн дээр Герман Хятадтай худалдаа наймаагаа өргөжүүлэхэд ихээхэн анхаарч байгаа учраас өөрийгөө сайн талаас нь харуулахаар хичээж байна. Германы павильоныг 50 сая еврогоор босгосон юм. Тиймээс хуншгүй зан гаргаж байгаад нь хятадуудад Германы төлөөлөгчид гомдож байна.
Болсон хэрэг явдал нь үзэгчид олон цагийн дугаарт зогсон дургүйцсэнээс үүдэлтэй, тэрнээс биш германчуудад муу хандсан хэрэг биш хэмээн Германы павильоны дарга Дитмар Шмитц хэлэв. ”Минийхээр хятадууд ямар үг хашгираад байгаагаа сайн ойлгоогүй байх” гэж тэр онцолжээ.
Иймэрхүү түрэмгий занг үзэсгэлэнгийн үзэгчид зөвхөн Германы павильонд гаргасан,гүй. Их Британийн павильон үзэгчид ч хяналтаас гарсан учраас түр хаагдсан байлаа. Мөн Швейцарийн павильонд  зарим үзэгчид “хулигаантжээ”.   

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж