С.Сэрчмаа биш С.Ширчмаа

Хуучирсан мэдээ: 2012.11.15-нд нийтлэгдсэн

С.Сэрчмаа биш С.Ширчмаа

“Хаа ч явсан цуг гэж мэдээрэй” дуугаараа олны танил болсон дуучин Сэлигийн жинхэнэ нэрийг С.Сэрчмаа биш С.Ширчмаа гэдэг аж. Түүнийг багаас нь Шэли гэж дууддаг байсан бөгөөд уран бүтээл туурвиж эхлэх үеэсээ С.Сэрчмаа гэдэг нэрээр өөрийгөө нэрийдэх болсон гэнэ. Энэ тухай “Sweetymotion” хамтлагийн гишүүд саяхны телевизийн шоу нэвтрүүлэгт оролцохдоо “ам алдсан” юм. Дуучид өөрсдийгөө уран бүтээлийн нэр гэх чамин  нэрээр гоёдог ч С.Ширчмаа шиг жинхэнэ нэрээ олон жил амжилттай нууж чадсан цөөн байх.

Д.ЖАРГАЛСҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж