
Тэд АНУ-аас л гэхэд 670 мянган “Приус” машиныг эргүүлэн татах гэж байна. Үүнээс 350 мянган машинд нь ноцтой доголдол илэрчээ. “Бид эрсдэл гаргахгүйн тул эргүүлэн татаж байгаа. Ер нь ямарваа нэгэн машиныг зохион бүтээхэд иймэрхүү доголдол гардаг. Ямар ч байсан засах болно” гэж Тоёота корпорацийн АНУ дахь төлөөлөгчийн газрын аюулгүй байдлын хэлтсийн дарга Брайн Лионс ярьжээ. Хойд Америкын зах зээлд гаргасан “Приус” машиныг 2003 оноос үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд сүүлийн загварыг нь 2009 оны гуравдугаар сарын 30-нд үйлдвэрлэн, худалдаанд гаргаад байсан юм. Сануулахад, 2009 онд тав тухгүй салон, аюулгүй ажиллагааны доголдлоос болоод тав гаруй сая машиныг зөвхөн АНУ-аас эргүүлэн татаж байсан бөгөөд дэлхийн зах зээлээс 14 сая машиныг татаад байсан билээ. Албаны хүмүүсийн мэдээлж байгаагар энэ онд л гэхэд долоо гаруй сая машиныг зах зээлээс татаад байгаа аж. Эргүүлэн татсан машины дотор зөвхөн “Приус” ч биш , “Виш”, “Королла” маркийн машинууд багтаж байгаа юм.