Нүцгэн хамбын баримлыг хэвээр үлдээв

Хуучирсан мэдээ: 2010.05.19-нд нийтлэгдсэн

Нүцгэн хамбын баримлыг хэвээр үлдээв

Петер Ленкийн бүтээсэн нүцгэн Ромын хамбын баримал. peter-lenk.de сайтын зураг

Хотын захиргаа хамбын нүцгэн баримлыг буулгах шийдвэр гаргасан ч тэр нь түр хугацаагаар Констанца хотын төмөр замын буудал дээр үлдэхээр болов. Баримлыг бүтээгч Питер Ленк хөшөөгөө нураалгахыг хүсээгүй учраас байдал ингэж эргэжээ.
Хоёр метрийн өндөр 700 кг жинтэй хөшөөг буулгах нь босгохоосоо хэцүү гэж Ленк хэлээд бетоноор зутгасан хөшөөг буулгаж байгаад эмтлэх аваас түүний уран сайхны чанар алдагдана гэжээ. Барималч хөшөөг буулгах компаниас 20 мянган еврогийн барьцаа шаардсан байна. Констанца хотын усан буудалд 1993 онд босгосон “Империа” гэх Ленкийн бас нэг баримлын хэсэг нь нүцгэн хамба юм. Тэр баримал нь дундад зууны завхай эмэгтэйн гараа өргөсөн дүрс ба түүний алган дээр хоёр нүцгэн эрэгтэй сууж байгаагийн нэг нь хааны титэмтэй, нөгөө нь Ромын хамбын тиар/нэгэн төрлийн малгай/-тай. Зарим хувилбараар Ромын эзэнт улсын захирагч Сигизмунд ба Ромын хамба V Мартин хоёрыг барималч бүтээсэн гэдэг.  Баримал нь Оноре де Бальзакын  "Үзэсгэлэнт эм Империа" гэдэг өгүүллээр хийгдсэн байх. Тэнд Империа гэх задгай эм лам нарын сул талыг ашиглан Констанцад 1414-1418 онуудад болсон сүм хийдийн XVI цугларалтын шийдвэрт нөлөөлж чадсан тухай өгүүлдэг.
Констанца хотын жуулчлах товчооны тэргүүн Норберт Хеннебергер (Norbert Henneberger) өөрийн мэдлийн нутаг дэвсгэрт босгосон баримлаа хураахыг шаардсан юм. Петер Ленк уг баримлаа хагас жил байлгаад л буулгана гэсэн байлаа. Тэдний маргаанд хотын обер бургомистр Хорст Франк (Horst Frank) оролцож талууд түр зуур амсхийх боломжийг авсан байна. Жуулчны товчоо ч баримлыг шууд хураа гэхээ больжээ. Ленк уг баримлыг дөрвөн долоо хоногийн дараа өөрийн хяналтын дор буулгахыг зөвшөөрсөн байна. Мөн тэрээр уг баримлын хажууд тэр нь “Империа” хөшөөний хэсэг гэдгийг тайлбарласан бичиг байрлуулахыг зөвшөөрөв. Мөн тэрээр энэ нүцгэн дүрс  Ромын хамба биш түүний ялгах бэлгэдэл өмссөн алиа салбадай гэж тайлбар хийсэн байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж