“Little Mix”-ийн барби худалдаанд гарна

Хуучирсан мэдээ: 2012.11.15-нд нийтлэгдсэн

“Little Mix”-ийн барби худалдаанд гарна

“X Factor”-ын найм дахь удаагийн шоуны ялагч, Их Британийн “Little Mix” хамтлагийн охидын нэрээр нэрлэгдсэн барби худалдаанд гарах гэнэ. Учир нь Перри Эдуардс, Жесси Нелсон, Лей-Анне Пиннок, Жейд Тирваль нарын  охидоор нэрлэсэн бяцхан охидын хамгийн дуртай барби энэ сарын сүүлээр худалдаанд гарч эхлэх юм байна. Их Британийн “Daily Mirror”-т мэдээлснээр хамтлагийн охидын нэрээр нэрлэсэн барбиг ирэх сард болох зул сарын баярыг тохилдуулан гаргаж байгаа нь энэ аж. Гэсэн хэдий ч уг барбинууд хамтлагийн охидтой ерөнхий стиль имиж адилхан ч дүр төрхийн хувьд төдийлөн адилхан биш хэмээн зарим эх сурвалжууд шүүмжилж байгаа гэнэ. Уран бүтээлийн хувьд “Little Mix” ирэх сард анхны цомгоо гаргахаар бэлтгэл ажилдаа аль хэдийн орсон гэнэ.


Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж