“X Factor”-ын найм дахь удаагийн шоуны ялагч, Их Британийн “Little Mix” хамтлагийн охидын нэрээр нэрлэгдсэн барби худалдаанд гарах гэнэ. Учир нь Перри Эдуардс, Жесси Нелсон, Лей-Анне Пиннок, Жейд Тирваль нарын охидоор нэрлэсэн бяцхан охидын хамгийн дуртай барби энэ сарын сүүлээр худалдаанд гарч эхлэх юм байна. Их Британийн “Daily Mirror”-т мэдээлснээр хамтлагийн охидын нэрээр нэрлэсэн барбиг ирэх сард болох зул сарын баярыг тохилдуулан гаргаж байгаа нь энэ аж. Гэсэн хэдий ч уг барбинууд хамтлагийн охидтой ерөнхий стиль имиж адилхан ч дүр төрхийн хувьд төдийлөн адилхан биш хэмээн зарим эх сурвалжууд шүүмжилж байгаа гэнэ. Уран бүтээлийн хувьд “Little Mix” ирэх сард анхны цомгоо гаргахаар бэлтгэл ажилдаа аль хэдийн орсон гэнэ.
Э.АНХТУЯА