Ахмадын нөхөрсөг Эль-Классико

Хуучирсан мэдээ: 2012.11.15-нд нийтлэгдсэн

Ахмадын нөхөрсөг Эль-Классико

Катарын Доха хотод явагдаж байгаа “Спорт тэмүүлэл” сэдэвтэй чуулганы үеэр нэгэн сонирхолтой нөхөрсөг тоглолт болжээ. Тодруулбал, “Реал Мадрид” болон “Барселона”-гийн хуучны одод Доха хотын “Аспри зон” цэнгэлдэхэд 1990-ээд оны Эль Классиког сэргээн явуулсан байна. Тухайн үед “Реал”, “Барса” багуудын гарааг бүрдүүлж байсан Фернандо Хиэрро, Яари Литманэн, Кристиан Карэмбэу, Мануэль Санчез, Роналд Дэ Боэр нарын шилдгүүд бүгдээрээ Доха хотод хүрэлцэн ирсэн бөгөөд нэг үеийг 15 минутаар тоглож, үзэгчдийг хөгжөөсөн байна. Харин Раул Гонзалес хүрэлцэн ирсэн байсан ч тоглолтод оролцоогүй нь үзэгчдийн сэтгэлийг бага зэрэг гонсойлгосон юм. Онооны салхийг “Барса”-гийн Боло Зэндэн хагалсан бол Георгэ Хажи тэнцээний гоолыг оруулсан бөгөөд улмаар “Барселона”-гийн Фэрнандо Кото тоог 2:1 болгож, удалгүй Хосэ Эмилио Амавсика тооны харьцааг 2:2 болгосон байна. “Реал” үлдсэн цагт тооны харьцааг 5:2 болгож чадсан ч “Барса”-гаас Боло Зэндэн, Майкл Рэйзигэр, Фэрнандо Кото нар гоол оруулж, тоглолтын хувь заяа 11 метрийн торгуулийн цохилтоор шийдэгдэх болсон байна. Энэ үед “Барса”-гийн бүрэлдэхүүнд тоглосон Роналд Дэ Боэр, Фэрнандо Кото нар торгуулийн цохилтоо алдсанаар экс “Реал”-ын одод 4:1-ээр ялалт байгуулсан байна.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж