
Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгө, эрхийн бүртгэлийн салбар үүсч хөгжсөний 15 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байгаа. Тиймээс өнөөдөр тус байгууллагынхан ойн хурал, семинарыг “Улаанбаатар” зочид буудалд зохион байгуулж байна. Хурлаар Эд хөрөнгийн, эрхийн бүртгэлийн өнөөгийн байдал, цаашдын бодлогын талаар хэлэлцэнэ. Хуралд УБЕГ, Мянганы Сорилтын сангийн удирдлагууд оролцож байгаа аж.
Д.ЖАРГАЛСҮРЭН