Сенаторууд ядуу орнуудад туслахгүй гэв

Хуучирсан мэдээ: 2010.05.19-нд нийтлэгдсэн

Сенаторууд ядуу орнуудад туслахгүй гэв

Сенатын байр. Гэрэл зургийг ©AFP

Америкийн сенаторууд энэ долоо хоногийн эхээр зээлийн төлөлтийн баталгаа өгч чадахгүй орнуудад санхүүжилт хийхийг Олон улсын валютын санд хориглосон хуулийн төслийн төлөө санал өгцгөөв. Уг хуулийг бүгд найрамдах намын сенатор Жон Корнин (John Cornyn) санаачилсан ба сенаторууд санал нэгтэйгээр түүнийг баталжээ.
Хуулиар АНУ-ын удирдлага тусламж үзүүлж байгаа орныхоо төлбөрийн чадварыг судалсан байх ёстой. Тийм орны өр нь жилийн бүх бүтээгдэхүүнээс давсан байж болохгүй ажээ. Хэрэв зээл авах орон тэр шалгуурыг даваагүй бол ОУВС дахь Америкийн төлөөлөгч тийм оронд зээл өгөхөөс шууд татгалзах ёстой ажээ. Корнин Грекийн байдлыг жишиг болгон авч тайлбар хийлээ. Европын холбоо ба ОУВС Грект 110 тэрбум ам.долларын тусламж үзүүлэх юм. ОУВС-гийн Грект амласан 30 тэрбум ам.долларын  долоон тэрбумыг АНУ сангаасаа гаргаж байна. Тиймээс АНУ мөнгө буцна гэдэгт итгэлтэй байх ёстой гэж сенатор хэлжээ.  Одоо хуулийн тохируулгыг сенатад хийсний дараа түүнийг ерөнхийлөгчөөр батламжлуулах юм.
ОУВС-гийн зээлийн 5,5 тэрбум евроны эхний хэсгийг Грек энэ сарын 12-нд аваад байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж