
Энэ үеэр мөн Франкфурт хотод “MTV Europe Music Awards” шилдгүүдээ тодруулсан үйл явдал давхцаж, дуучин PSY уг наадмын “Шилдэг видео” шагналыг хүртсэн билээ. PSY “MTV Europe Music Awards”-д мөн л “Gangnam Style”-ээр фэннүүддээ бэлэг барьсан юм. Мадоннагийн хувьд PSY-ийн сонин содон өнгө аястай “Gangnam Style”-ийн бүжгээр өөрийн тоглолтод хүрэлцэн ирсэн үзэгчдэд бэлэг барихаар шийдсэн бололтой. Хамгийн сонин нь энэ үдэш PSY улаан хослолоор гоёж, Мадонна улаан дотуур хувцас өмссөн байжээ. Мадонна Нью-Йокод болсон энэхүү тоглолтынхоо ашиг орлогоос “Сэнди” хар салхинд өртсөн иргэдэд хандивлах юм байна.
Э.АНХТУЯА