Олон нийтийг хамарсан интернэтийн хамгийн том сүлжээ “Facebook” сайтаас ажил идэвхтэй хайгч хүмүүст зориулан шинэ application гаргасан байна. “Social Jobs Partnership” буюу олон нийтийн ажлын хамтрагч нэртэй энэхүү app нь ажил олгогч байгууллагуудын ажлын байрны саналуудыг нэгтгэж, ажилд ороход шаардлагатай бичиг баримт, ажлын зар гэх мэт зүйлсийг нэгтгэсэн бөгөөд АНУ-ын Хөдөлмөрийн бирж болон ашгийн төлөө бус байгууллагуудтай хамтран ажилладаг гэнэ. Энэхүү шинэ application-д одоогоор 1.7 сая ажлын санал бүртгэлтэй байгаа аж.
Дашрамд сонирхуулахад, “Facebook”-ийн хувьцааны ханш сүүлийн үед 13 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа юм байна.
Б.АНХТУЯА