оруулалт хийж, дөрвөн сургууль, 12 цэцэрлэгийн барилгын ажлыг шинээр
эхлүүлэхээр болсон билээ. Эдгээр сургуулиудын нэг нь Монгол III дунд
сургууль юм.
Сүхбаатар дүүргийн нутагт байрлах энэхүү сургуулийн барилгыг энэ
хичээлийн жилийн хичээл хаасны дараа буюу зургадугаар сарын дундуур
нурааж, цоо шинэ барилгын ажлыг эхлүүлнэ гэж холбогдох албаны хүмүүс
мэдээлж байсан. Гэвч одоог хүртэл тус сургуулийн барилгын ажил хийгдэж
эхлэх эсэх нь тодорхойгүй байна.
Тиймээс тус сургуулийн сургалт хэрхэн явагдаж байгаа талаар Монгол III сургуулийн захирал Б.Болормаагаас тодрууллаа.
-Танай сургуулийн сурагчид хаана хичээллэж байгаа вэ?
-2012-2013 оны хичээлийн жилд монгол III сургуулийн сурагчид IV сургууль
дээр бага ангийн 27 бүлэг гурван ээлжээр, 16 дугаар сургууль дээр дунд,
ахлах ангиийн 12 бүлэг хоёр ээлжээр хичээллэж байгаа. Ердийн хичээлийн
сургалтын үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа.
-Өөр сургуулиуд дээр хичээллэхэд ямар хүндрэл гарч байна вэ?
-Хамгийн гол нь сурагчид хичээлдээ ирэхэд өмнө нь зам хөндлөн гардаггүй
байсан бол одоо дөрөвдүгээр сургууль дээр бага ангиуд хичээллэдэг
болсноор гурван зам хөндлөн гарч ирдэг болсон. Тиймээс бид Нийслэлийн
Нийтийн тээврийн газарт санал хүргүүлсэн. Тодруулбал, Дөлгөөн нуурын,
Хүүхдийн урлан бүтээх төвийн автобусны буудлуудыг манай шинэ сургууль
ашиглалтад ортол, буцааж үйлчилгээнд оруулж өгөөч гэсэн санал тавьсан.
Учир нь хүүхдүүд хичээлдээ ирэхдээ III сургуулийн автобусны буудал дээр
буугаад дахиад нэг буудал газар алхаж, хичээлдээ ирдэг болсон.
-Нийслэлийн Нийтийн тээврийн газраас ямар хариу ирсэн бэ?
-Нийслэлийн Нийтийн тээврийн газраас бид энэ талаар нягталж үзнэ гэсэн
хариу ирсэн. Замын цагдаагийн газарт уг асуудлаар мөн санал хүргүүлсэн.
Харин Замын цагдаагийн газраас дэмжиж байна гэсэн хариу ирсэн байгаа.
Тиймээс бид Нийтийн тээврийн газарт сурагчдын эхний ээлжийн амралт
дуусахаас өмнө энэ асуудлыг шийдэж өгөөч хэмээн дахин хүсэлт тавьсан.
Бидний ашиглалтад оруулж өгөхийг хүсч буй автобусны буудал нь огт
боломжгүй газар биш. Өмнө нь автобусны буудал байсан газар байгаа.
-Сургуулийн анги, спорт заал нь хүрэлцээтэй байж чадаж байна уу?
-Анги, танхимын хүрэлцээ муу байгаа. Тодруулбал, хөдөлмөр технологийн
хичээл эрэгтэй, эмэгтэй нийлээд нэг ангид хичээллэж байна. Мөн
сургуулийн хэмжээнд урлаг, спортын тэмцээн, уралдаан явуулах заал,
талбай байхгүй. Тиймээс Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын
сургуулийн захирлуудаас ядаж 11 дүгээр ангиа спорт зааланд нь нэг удаад,
хоёр цаг үнэ төлбөргүй тоглуулахыг гуйсан. Тэд ч нааштай хүлээж авсан.
Гэтэл бид шинэ сургуультай болтол сургуулиудаас дандаа гуйж байх уу
гэдэг бас хэцүү л байна. Тиймээс спорт цогцолборуудаас мөн туслалцаа
хүсч байгаа.
-Ямар газруудад уг саналаа тавьсан бэ. Нааштай хариу ирсэн үү?
-Одоо сурагчдын амралт болоод хүүхдүүдээ цуглуулж олон нийтийн ажил хийж
болохгүй болчихсон. Одоогийн байдлаар бид 2, 11, 41, 25 дугаар
сургуулиудад хандаад 11 дүгээр ангийн сурагчид очоод тоглож байгаа.
Харин Буян-Ухаа спорт цогцолборт сургуулийн аварга шалгаруулах сагсан
бөмбөг, гар бөмбөгийн тэмцээнүүдээ зохион байгуулахаар даргатай нь ярьж
тохирсон байгаа.
-Спорт заалгүй гэхээр биеийн тамирын хичээлээ хаана ордог юм бэ?
-Биеийн тамирын хичээл ангидаа орж байна. Ангид орж байгаа учир онолын
хичээл, оюуны спорт, шадар, даам тоглоод л өнгөрч байгаа. Гэхдээ зөвхөн
ахлах ангидаа биеийн тамирын хичээл орж байна.
-Танай сургуулийг яг хэзээ буулгах юм бэ. Шийдвэр нь гарсан юм уу?
-Ирэх оны гуравдаар сард буулгана гэсэн ИХТ-ийн хурлын шийдвэр гарсан.
Өнгөрсөн намар буулгах байсан ч буулгаагүй. Гэхдээ манай III сургууль 91
жилийн түүхтэй улсын ууган сургуулиудын нэг. Тун удахгүй шинэ
тохижилттой, спорт талбайтай, 960 хүүхэд сурах, гурван давхар
сургуультай болно. Тиймээс ирээдүйгээ харж одоо тулгарч байгаа
бэрхшээлүүдийг өөрсдийн нөөц боломжийг ашиглан даван туулж байна.
Дашрамд дурьдахад, одоо хичээллэж байгаа IV сургууль, 16 дугаар
сургуулийн хамт олондоо маш их баярлаж байгаа.
Эх сурвалж: "МОНГОЛЫН МЭДЭЭ" сонин