З.Энхболд “Ростехнологи”-ийн захиралтай уулзав

Хуучирсан мэдээ: 2012.11.15-нд нийтлэгдсэн

З.Энхболд “Ростехнологи”-ийн захиралтай уулзав

Өнгөрсөн өдрүүдэд Дархан-Уул, Сэлэнгэ аймгуудад ажилласан УИХ-ын дарга З.Энхболд  өчигдөр Төрийн ордонд болсон Их эзэн Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойн хүндэтгэлийн хуралд оролцлоо.  Мөн тэрээр Монгол-Оросын хамтарсан “Эрдэнэт үйлдвэр" ХХК-ний хамтарсан үйлдвэрийн зөвлөлийн Оросын талын дарга,  “Ростехнологи”  улсын үйлдвэрийн ерөнхий захирал С.В.Чемезов, “Ростехнологи” улсын үйлдвэрийн ерөнхий захирлын зөвлөх В.И.Халанов, “Ростехнологи” улсын үйлдвэрийн ерөнхий захирлын нэгдүгээр орлогч  А.В. Алешин болон ОХУ-ын Гадаад худалдааны банкны захирлын зөвлөлийн гишүүн В.В.Лукьяненко нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтад УИХ-ын даргын зөвлөх Д.Одхүү, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга нар байлцав гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Б.БАТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж