Холбооны төслийг 2013 онд нэмэгдүүлэх талаарх Европарламент ба ЕХ-ны орнуудын хоорондын хэлэлцээ амжилт олсонгүй. Европарламентын төлөөлөгч Ален Ламассур өнгөрөгч мягмар гаригт Брюссельд мэдээлэхдээ хэлэлцээ амжилтгүй болсон нь гишүүн орнуудын төлөөлөгчид 2012 оны ЕХ-ны төсөвт нэмэлт татвар өгөхөөс татгалзсан явдал болсон байна. Тэр нэмэлт татвар нь бараг есөн тэрбум евро байлаа.
Хэлэлцээ хийхээс татгалзсанаар Еврокомисс дахин шинэ төсвийн төсөл хийх болж байгаа юм. Европарламент 158 тэрбум еврогийн санхүүжилт шаардаж байгаа нь өнгөрсөн оныхоос 6,8 хувиар их байна. Европын холбооны орнууд төсөв 132,7 евро байх ёстой гэж үзжээ.
Хэрэв шинэ төсөв энэ жилийн сүүлч гэхэд батлагдахгүй бол холбооны төсвийг сар бүр баталж байх журам үйлчилж эхэлнэ.