Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Лаосын Засгийн газар хоорондын комиссийн IX хуралдаан өнөөдөр Гадаад харилцааны яаманд болно. Хуралдаан 09.00 цагт эхлэх бөгөөд 11.30 цагт Комиссийн Монголын хэсгийн дарга, Эрүүл мэндийн сайд Н.Удвал, Лаосын хэсгийн дарга, тус улсын Эрүүл мэндийн сайд Эксаванг Вонгвичит нар баримт бичигт гарын үсэг зурах юм байна.
Т.МАША