Хоёр давхар шинэ автобусыг мэр танилцуулав

Хуучирсан мэдээ: 2010.05.19-нд нийтлэгдсэн

Хоёр давхар шинэ автобусыг мэр танилцуулав

Борис Жонсон Гэрэл зургийг  ©AFP

Лондоны захирагч Борис Жонсон шинэ хоёр давхар Routemaster  автобусны загварын сүүлчийн хувилбарыг танилцууллаа. Шинэ автобус 2012 онд Лондонд явж эхэлнэ. Хойд Ирландын Wrightbus  компани түүнийг үйлдвэрлэх ажээ.
Routemaster шинэ автобус хоёр хаалгатай.  Тусгай талбайдтай бөгөөд түүгээр нь хаалга хаалттай үеэр зорчигчид нь салонд орж, гарч болох ажээ. Хөнгөн  материалыг ашигласнаар шатахууны хэмнэлтийг 15 хувь болгож чадсан байна. BBC News мэдээлэхдээ автобусыг гурван хаалгатай гэжээ.
Routemaster автобусыг тавиад оны дундуур бүтээгээд 2005 оны  арванхоёрдугаар сард хотын захирагч байсан Кен Ливингстоны  (Ken Livingstone) шийдвэрээр экологийн шаардлага хангахгүй гээд үйлчилгээнээс гаргажээ. Өнөөгийн захирагч 2008 онд шинэ автобусны уралдаан зарласан ба уг уралдаанд 700 орчим өргөдөл ирснээс уралдаанд Aston Martin компани Foster and Partners ба Capoco Design компаниуудтай хамтран ялжээ. Энэ жилийн нэгдүгээр сард автобус үйлдвэрлэх гэрээг Wrightbus компанитай байгуулжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж