Конгресс Магнитскийн хуулийг батлах гэж байна

Хуучирсан мэдээ: 2012.11.14-нд нийтлэгдсэн

Конгресс Магнитскийн хуулийг батлах гэж байна

АНУ-ын Төлөөлөгчдийн танхим. Фото wikipedia.org

Оростой холбоотой Жексон-Вэникийн хуулийг цуцлах, мөн Магнитскийн хуулийг батлах асуудлыг Конгресс хэлэлцэж байна. АНУ-ын Конгрессийн доод танхим дээрх хоёр нийлүүлсэн хуулийг батлах саналаа пүрэв гаригт өргөн барих бололтой. Төлөөлөгчдийн танхимын нэгэн гишүүний хэлснээр хуулийн төслийг  бүгд найрамдахчууд ч, ардчилагч нар ч бүгд л шахуу дэмжиж байгаа гэнэ. Хүний эрх зөрчсөнтэй холбоотойгоор хориг арга хэмжээ авах өргөн эрх мэдлийг засаг захиргаанд өгөх тухай өргөтгөсөн баримтыг Сенат бэлтгэсэн байна. Дээд танхимынхан ч Төлөөлөгчдийн танхимын хувилбарыг дэмжинэ гэх мэдээлэл байна.

Орост хамаатай тэр хуулийн талаарх санал хураалтыг Сенат энэ сарын сүүлчээр явуулах гэнэ. Хоёр танхим төслийг дэмжсэний дараа ерөнхийлөгч гарын үсгээ зурж, батлах юм.

Зөвлөлттэй хийх худалдааг хязгаарласан Жексон-Вэникийн гэх хуулийг Зөвлөлтийн талаас дүрвэх асуудлаар хүний эрх зөрчигдөж байсны улмаас 1974 онд баталсан нь өнөөг хүртэл үйлчилж байна. Түүнийг цуцлах асуудлыг Сенатын Санхүүгийн хороо болон Конгрессийн Төсвийн хороо дэмжсэн байгаа. Төсвийн хороо нь түүнийг өөрчлөх тухай хуулийн төслийг Магнитскийн хуультай холбож өгөх зөвлөмж гаргасан юм. Магнитскийн хууль нь ОХУ-д хүний эрх зөрчигдөж байгаагийн эсрэг, тодруулбал, хүний эрхийг зөрчсөн орос албан тушаалтнуудын эсрэг авах хориг арга хэмжээ юм. Уг хуулийн үндэс нь 2009 онд урьдчилан хорих төвд нас барсан өмгөөлөгч Сергей Магнитскийн хэрэгт сэжиглэгдэж байгаа 60 албан хаагчийн жагсаалт юм. Тэднийг АНУ-д ирэхийг хориглосон жагсаалтын төслийг сенатор Бенжамин Кардин 2010 онд санаачилжээ. Ингээд Төлөөлөгчдийн танхимын Дэгийн хороо Магнитскийн хуулийг баталж, Жексон-Вэникийн хуулийг цуцлах санал гаргалаа. АНУ шинэ хуулийг энэ сарын сүүлчээр батлах бололтой.
Энэ жилийн аравдугаар сард “Магнитскийн жагсаалтад” хамааралтай албан хаагчдын эсрэг хориг арга хэмжээг Европарламент баталжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж