Орон нутгийн сонгуулийн сурталчилгаа ид дундаа явагдаж байна. Хэдийгээр энэ хугацаа нь сонгуулийн сурталчилгааны өдрүүд боловч, бие биеэн рүүгээ дайрдаг, нэр төрд халддаг өдрүүд болон хувирч байна гэхэд болно.
Сурталчилгааны сөрөг дайралтуудыг ихэвчлэн намууд хийж байгаа ч өдгөө нэр дэвшигчид рүү “халдварлаж” нэг нэгнээ дайрч доромжилж байсан бол одоо зодоон нүдээн дээрээ тулж байна.
Эсрэг намын нөхдүүд бие биерүүгээ дайрч доромжлох нь энүүхэнд байдаг ч нэг намын нөхдүүд сүүлдээ нэг нэгнээ зодож хоолоо булаацалдаж буй ""хэрээ"" адил аашилж байна.
Үүний нэг тод жишээг уншигч танд видео бичлэгийн хамт хүргэж байна. Өчигдөр орой Өмнөговь аймгийн МАХН-ын нэр дэвшигчид хоорондоо зодолдож, шүүх цагдаа дээрээ тулжээ.
Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.