Түүнчлэн Д.Ганхуяг, И.В.Моргулов нар олон улсын зарим асуудлаар, тухайлбал Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн харилцаанд Монгол Улс, ОХУ хамтран оролцох боломжийн талаар ярилцлаа.
Уулзалтад Монголын талаас Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Д.Идэвхтэн, Гадаад харилцааны яамны Тусгай үүрэг гүйцэтгэгч элчин сайд О.Дамбийням, Оросын талаас ОХУ-ын Гадаад хэргийн яамны Азийн нэгдүгээр газрын захирал А.Б.Кулик, Монголын хэлтсийн дарга Р.И.Журавлев нарын албаны хүмүүс байлцав.
Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг ОХУ-ын Гадаад хэргийн яамны орлогч сайд И.В.Моргуловтай уулзахын өмнө буюу мөн өдрийн үдэд Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд яамны ажилтнуудтай уулзалт хийж, шинэчлэлийн Засгийн газар, Гадаад харилцааны яамны бодлого, үйл ажиллагаа, ойрын хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа зарим арга хэмжээний талаар мэдээлж, ажлын холбогдох чиглэл, зөвлөмж өглөө гэж ГХЯ-ны Мэдээлэл, гадааад сурталчилгааны хэлтсээс мэдээллээ.