
Монголын түүхэнд төр барьж, төр улсаа мандан бадруулсан их эзэн Чингис хаанаас өмнөх болон хойшхи хаадын хөргийг Төрийн их хүдэтгэлийн өргөөнд залж, гал тахих ёслолыг үйлдлээ. Эзэн Чингис хаан болон Монголын төр барьж байсан хаадын зургийг бүтээж, судалгаа хийхэд 20 гаруй жилийг зарцуулсан, ингэхдээ түүхч эрдэмтдийн судалгаан дээр үндэслэсэн гэдгийг зураач Ц.Бадмаараг онцолж байлаа. Д.Майндар гэх зохиолч, түүхч 20 жилийн хугацаанд хаадын хөргүүдийг бүтээхдээ цээж зураг мэт бүтээж байсан ч хожим бүтнээр нь зурсан аж.
Ш.ЧИМЭГ