Jigsaw Puzzle-ыг хэн зохиосон бэ?

Хуучирсан мэдээ: 2012.11.14-нд нийтлэгдсэн

Jigsaw Puzzle-ыг хэн зохиосон бэ?

Puzzle хэмээх эвлүүлдэг зурган тоглоомыг XVIII зууны үед Лондонд амьдарч байсан Жон Спилсбери гэгч газрын зураг бэлтгэгч эр зохиожээ. Тэр 1760 оны орчимд нэгэн онцгой бүтээлээ олон нийтэд танилцуулсан нь жижиг хэсэг болгон зүссэн дэлхийн газрын зураг байв. Тэрээр сурагчдадаа зориулан газар зүйн хичээлийн дур сонирхолтой болгох үүднээс модон сууринд наасан газрын зургийг эвлүүлэхийг даалгажээ.

Сэр Жон Спилсберийн газрын зургийн эвлүүлэг

Спилсберийн хар цагаан бар зурагт Евроази, Хойд ба Өмнөд Америк, Африк тивүүд байсан бөгөөд Австрали, Антарктид тивүүд байгаагүй гэнэ. Энэ бол түүхэн дэх анхны паззл байсан бөгөөд 1820-иод он хүртэл эх зураг дээр нь нийлүүлдэг сургалтын материал болгон ашиглаж байжээ.

Толгой эргүүлсэн энэ зугаатай тоглоом эхэндээ зардал ихтэй байлаа. XIX зууны сүүлчээр модон суурийг нь арай хямд картон цаасаар сольжээ. АНУ-ын “Parker Brothers” пүүс 1909 онд өнөөдөр тархсан хоорондоо нийлэн бэхлэгддэг хэсгүүдээс бүрэлдсэн паззлыг үйлдвэрийн аргаар хийж эхэлсэн байна.  Өнөөдөр гурван хэмжилт шилтгээн, сүм зэргийн мөн фото паззлуудыг бэлтгэх болсон байгаа. Паззл цуглуулах аваргын тэмцээн, онлайн уралдаан зохиогдох болжээ.

Спилсберийн нэрэмжит олон улсын шагнал ч гарч ирэв. Тэр шагналыг 2007 онд паззлын түүхээр хоёр ном, түүний нийтийн соёлд оруулсан нөлөөний талаар олон өгүүлэл бичсэн америк эмэгтэй Энн хүртсэн юм.  Дашрамд дурьдахад, “puzzle” гэсэн томьёолол нь “таавар” гэсэн утгатай. Англи хэлтэй ертөнцөд тэр томьёонд бүхий л ухааны сорилтын тоглоомыг оруулан ойлгодог. Энд яригдаж байгаа тоглоомыг jigsaw puzzle гэж нэрлэсэн нь утсан хөрөөний паззлууд  юм. Эхний паззлуудын зургийн модон суурийг хялгасан хөрөөгөөр хөрөөдөж байснаас л тэр.

Паззл үүссэн түүхтэй холбоотой өөр хувилбар ч бий. Францын багш эмэгтэй Жанна Мария ле Принс де Бомон хүүхдүүдийг сургах шинэ арга барил сонирхож, өөрийн аргаа боловсруулжээ. Тэрээр 1748-1762 онд Их Британид ажиллаж, амьдарч байсан бөгөөд хувийн сургуулийг удирдаж, хүүхдийн үлгэрийн түүвэр гаргаж байсан гэнэ. Тэр сургуулийнх нь рекламд модон суурьтай хуваагдсан газрын зургаар хүүхдийг сургана гэж өгүүлжээ. Тийм газрын зургуудыг ч тэр 1750-иад онуудад худалддаг байсан бололтой. 1759 ба 1760 онуудаар хаяглагдсан түүний хоёр захидалд Жанна Мария гэдэг хүний бүтээсэн модон суурьтай газрын зургуудын талаар дурьджээ. Эхний захидалд нь тийм зураг авна гэсэн байсан бол дараагийн захидалд нь тэднийг худалдан авахад нь тусалсанд талархсан байв. Энэ үед Жон Спилсбери дөнгөж сурагч байв. Гэхдээ хоёр захидалд нь газрын зургуудыг хуваасан байсан эсэх талаар дурдсангүй.
 
2000 онд Кристийн дуудлага худалдаагаар үнэтэй улаан модон хоёр кабинетыг худалдах үеэр паззл үүссэн бас нэг хувилбар гарч ирэв. Зарагдсан эдлэлийн дунд паззлуудаас бүтсэн 16 зураг байв. Тавилгын дагалдах тайлбар бичигт хатан хаан Шарлотта, III Георг хааны хүүхдүүдийн хүмүүжүүлэгч эмэгтэй Шарлотта Финч тэр зургуудыг бүтээсэн гэж бичсэн байлаа. Мэргэжилтнүүд энэ талаар судлаад Финч тэр пазлуудыг бүтээх учир шалтгаангүй гэв.

Гэхдээ энэ түүхийг холбосон олон зангилаа энд байгаа. Хатан хаан өөрөө сурган хүмүүжүүлэх ухааныг сонирхогч, Жанна Мария тэр цагт нэртэй багш харин леди Финч хатан хааны хүүхдүүдийг хүмүүжүүлэгч байсан юм. Тэд мадам де Бомонтай нэлээдгүй сайн холбоотой байсан гэдэг. Үүний зэрэгцээ Финчийн өрөөнд байсан тэр 16 зургийн найм нь Анна Мариягийн санал болгосон атласынх  болж таарав. Өөр хоёр зурагт нь Спилсберийн таних тэмдэг байжээ. Спилсбери тэр үед хаантны газар зүйч Томас Жефрисийн шавь явлаа. Мадам де Бомон өөрийн пазлл зургуудын санаагаа гарган Жефрист хандсан байхыг үгүйсгэх аргагүй. Жефрис тэр захиалгыг нь шавь Спилсберид өгсөн байх талтай. Шавь нь бас тиймэрхүү захиалгыг  хатан хаанаас аваад өөрийн  ажил үйлсээ тусдаа хийж эхэлсэн бололтой.

Үүнээс гадна паззл үүссэн Данийн хувилбар ч байгаа. Хамгийн эртний Нидерланд паззл-газрын зураг манай үед хүртэл хадаглагдсан байдаг ч чанар их муу. Герман анх паззлыг үйлдвэрлэн зарах болсон гэх хувилбар бас бий.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж