88 жилийн дараа хуримын зургаа авахуулжээ

Хуучирсан мэдээ: 2012.11.14-нд нийтлэгдсэн

88 жилийн дараа хуримын зургаа авахуулжээ

Фото: indonesiarayanews.com

Хятадын иргэн У Цунхань, У Сунши нар албан ёсоор гэр бүл болсноосоо хойш 88 жилийн дараа өөрсдийн хуримын цомгоо бүрэн бүтэн болгож чадлаа. “The Sun” сонинд мэдээлснээр тэдэнд баяр ёслолын цуврал зураг авахуулах санал ирэхэд тэд дуртайяа зөвшөөрсөн гэнэ.

101 настай У Цунхань ба түүний эхнэр 103 настай У Сунши нар хуримын гоёлтойгоо гэрэл зураг авахуулав. “Сүйт бүсгүй” нь сүүн өнгийн урт сүлжмэл даашинзтай, “сүйт хархүү” нь эрвээхий зангиатай костюмаар гоёжээ. У Сунши гартаа улаан сарнайн баглаа барьжээ.

У Сунши, У Цунхань хоёр хуримынхаа өдөр гэрэл зураг авахуулах боломжгүй байсан гэнэ. Сонинд өгүүлснээр, 1924 онд Хятадад гэрэл зураг дэлгэрээгүй байсан учраас хайртай хосууд тэр баярын өдрөө зургаа авахуулж чадаагүй аж. Одоо Хятадын гэрэл зургийн нэгэн компани хөгшчүүдийн хуримын цомгийг бүтээж өгөх  чиглэлээр ажиллан, захиалга авдаг ажээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж