
“Эрдэнэт үйлдвэр”-ийн Зөвлөлийн хурлаар цөөнгүй асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн бөгөөд тэдгээрийн дунд үйлдвэрийн захирлуудын халаа сэлгээ, шинэ томилгоо яригдаж болзошгүй. Монголд УИХ-ын сонгууль болж, төрийн яам, агентлагуудын дарга нар ээлж дараалан солигдож, “цус шинэчлэгдээд” дуусч байна. Харин одоо төрийн мэдлийн компаниудын гүйцэтгэх захирлуудыг халж солих ээлжит давалгаа ирнэ гэсэн хүлээлт байгаа юм.
“Эрдэнэт”-ийн ТУЗ-ийн хурлаас гарсан шийдвэрүүдийн талаар маргааш Төрийн ордонд сэтгүүлчдэд мэдээлэл хийх ажээ.
З.ОРГИЛ