Энэ жилийн сүүлчийн нарын бүтэн хиртэлтийн “нийслэл” нь Австралийн Кэрнс хот болов. Нутгийн “Cairns Post” сонинд мэдээлснээр хотын оршин суугчид өглөө эрт эхэлсэн нар хиртэлтийг харахаар далайн эрэгт цуглажээ.
Энэ жилийн хувьд цорын ганц болж байгаа нарны бүтэн хиртэлт орон нутгийн цагаар лхагва гаригийн өглөөний 04:37 цагт эхэлсэн байна. Үүнээс нэг цагийн дараа нарны бүтэн хиртэлт эхэлж, Австралийн хойд эргийн дагуу 150 км орчим бүсээс эхлэн хойшлов.
Зөвхөн тэр бүсэд сараар бүрэн хаагдсан нарыг харж болох байсан юм. Сүүдэр Карпентари булангаар дайран дараа нь Номхон далайгаар үргэлжлэв. Нар хиртэлт хамгийн бүтнээрээ Австралийн Кэрнс хотод харагдсан бөгөөд хэдэн арван мянган хүн түүнийг ажиглахаар далайн эргийн наранд шарлагын газарт цугласан байжээ.
Ш.МЯГМАР