
Арваннэгдүгээр сарын 6-нд болсон АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн дараах өдөр Луизиана мужийн Слайдел хотын иргэн Майкл гэгч Луизиана мужийг салан тусгаарлах тухай хүсэлтээ албан ёсоор гаргасан байна. Харин өдгөө энэ хүсэлтийг дэмжиж, тус мужийн 29 мянга гаруй иргэн гарын үсгээ нэгтгэжээ. Түүнчлэн Техас мужаас 78 мянган иргэн салан тусгаарлах хүсэлт гаргасан байна.
ABC News-ийн мэдээлснээр иргэдийн дээрх хүсэлт, өргөдөлтэй холбогдуулан АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Техасын иргэдийн өргөдлийн талаар албан ёсны тайлбар өгөөгүй боловч Цагаан ордны шар айрагны жорын талаар асуусан иргэний асуултад Обама хариу өгсөн байсан гэнэ.
Т.МАША