С.Сарантуяа Ардын жүжигчин боллоо

Хуучирсан мэдээ: 2012.11.14-нд нийтлэгдсэн

С.Сарантуяа Ардын жүжигчин боллоо

Тайз, дэлгэцийн олон дүрээрээ үзэгчдийн танил болсон Улсын драмын эрдмийн театрын жүжигчин С.Сарантуяа эзэн Чингис хаан мэндэлсний 850 жилийн ойн өдөр Ардын жүжигчин цол тэмдгээр шагнууллаа.

16 наснаас эхлэн урлагт өөрийн хувь нэмрээ оруулсан, тэр дундаа драмын урлагт олон сайхан дүр бүтээсэн түүний гавьяаг үнэлж, ийнхүү Ардын жүжигчин цолоор шагнав.

Ардын жүжигчин С.Сарантуяа “Ардын жүжигчин гэсэн энэ нэр хүндтэй цолоор шагнуулсандаа маш их баяртай байна. Өнөөдрийн Үндэсний бахархалт өдрөөр бүх салбарын олон арван тэргүүний хүмүүс шагнуулж байна. Эднийхээ дунд театрын урлагаа төлөөлөн Ардын жүжигчийн гэсэн хүндтэй цолоор шагнуулж байгаадаа хамгаас баяртай байна.  Миний хувьд анх Багшийн дээд сургуулийн  кино драмын ангийг 1980 онд төгссөн.  Үүнийхээ дараагаас  Драмын театрт өөрийн жүжигчний мэргэжлээрээ өдийг хүртэл ажиллаж байна. Хамгийн анх Ардын жүжигчин төрийн соёрхолт Оюун гуайн зохиол “Ширүүн тулааны өмнөх” түүхэн жүжгийн Бурмаагийн дүрийг бүтээж байлаа. Түүнээс хойш яг тоогоор хэлж мэдэхгүй ч драмын тайзнаа 100 гаран, кино дэлгэцнээ 20 гаруй гол болон туслах дүрийг бүтээсэн байна” гэж баяраа хуваалцлаа.

Түүний хувьд драмын урлагт бүтээсэн дүр нь олон хүнд хүрсэн байдаг. Хамгийн сүүлд “Оролмаа эх” түүхэн жүжгийн Оролмаа эхийн дүрийг бүтээсэн билээ.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж