Хорин жилийн орлогоо таван жилд алдав

Хуучирсан мэдээ: 2012.11.14-нд нийтлэгдсэн

Хорин жилийн орлогоо таван жилд алдав

Японы “Sharp”, “Panasonic”, “Sony” компаниудын сүүлийн таван жилийн алдагдал өмнөх хорин жилийн ашгаас давсан тухай “The Economist” сэтгүүлд мэдээлжээ.

Сүүлийн 20 жилд, Японы дээрх гурван корпорацийн ашиг нийлээд 2007 онд  жилийн 500 тэрбум иен буюу 6,5 тэрбум ам.долларт хүрсэн байв. 2006 онд үзүүлэлт дээрх тоонд нэлээд дөхөж очжээ. Түүнээс өмнөх жилүүдэд орлого бага байсан гэнэ.

Компаниуд 2008-2012 онд ямар алдагдалтай байв? Тэдний үзүүлэлт 2008 онд 500 тэрбум  иен байжээ. Тэд 2011 онд 1,5 их наяд иен алдсан бөгөөд энэ жилийн эхний гурван улиралд тэд нэг их наяд иений хохирол амсчээ.

Эдийн засгийн хувьд “Sharp” компанийнх хамгийн муу байна. Тэд арваннэгдүгээр сарын эхээр өөрийн алдагдлаа 400 тэрбум иен болж магадгүй гэж зарласны хариуд нь чансааны Fitch Ratings агентлаг уг корпорацийн үнэлгээг “хогийн” гэсэн төвшинд хүртэл буулгажээ. Sharp наймдугаар сард алдагдлын улмаас 8000 орон тоог цомхотгоно гэв.

Panasonic сүүлийн улиралд 698 тэрбум иений (8,77 тэрбум доллар) гарз амсав. Тэдний өөрсдийн дүгнэлтээр  компанийн жилийн алдагдал бага зэрэг өсч 769 тэрбум иен (10 тэрбум доллар) хүрч магадгүй.

Эднээс хамгийн гайгүй үзүүлэлтийг Sony харуулж байгаа ба 2012 онд тэд алдагдалгүй ажиллах гэнэ. Харин өнгөрсөн жилд тэд 457 тэрбум иен (5,7 тэрбум доллар) алдсан байлаа. Дөрөвдүгээр сард компани илүүдэл зардлаа хэмнэхийн тулд 10000 хүнийг ажлаас хална гэсний 2000 нь Японд хийгдэх ёстой байлаа.

Японы цахим үйлдвэрлэгчид иенийн ханш чангарснаас  тэдний бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар бууран хохирол амч байна. Үүний зэрэгцээ тэд Samsung мэтийн солонгос өрсөлдөгч нарт зах зээлээ алдаж байна.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж